Recent Posts

http://www.ripten.com/wp-content/uploads/2011/02/crysis2.jpg

  • Гарсан огноо: 2011 - 03 - 22
  • Бүтээгч: CryteK
  • Үйлдвэрлэгч : EA
  • Genre : Shooter
  • Насны ангилал: 16+
  • IGN-ээс : N/A
  • Хэмжээ: 9GB орчим
  • Платформ: PC, Xbox 360, PS3
  • Engine : CryEngine 3
  • Mode : Single + Multiplayer
  • Татах холбоосууд: Одоогоор ороогүй байна
  • Вэб хуудас: Зочлох
За өнөөдөр тоглоомын ертөнцийн хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг болсон CryteK-ийн авъяаслаг залуусын ээлжит нэгэн шинэ бүтээл болох Crysis 2 дэлхий дахинд нээлтээ хийж байгаа билээ. Мэдээжийн хэрэг шервудын бус виртуаль ертөнцийн Робин Гудууд болоод Робин Гуд болохыг хүсэгчид хэрхэн гараа хумхиад зүгээр суух билээ. Тоглоом нь интернэт цацагдаад зогсохгүй үнэн худал нь үл мэдэгдэх янзан бүрийн crack-ууд эхнээсээ авахуулаад гараад эхэлжээ.
Crysis - Энэ бол сүүлийн үед бүтээгдсэн тоглоомуудын дундаас хамгийн шинжлэх ухаанч бүтээлүүдийн нэг нь болсон гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Ялангуяа нано технологийг хэн бүхэнд хамгийн ойлгомжтойгоор, хамгийн гайхалтайгаар харуулж чадсан уг тоглоом дээр тоглогч та асар өндөр үнээр бүтээгдсэн Нэгдсэн Улсын цэрэг армийн нууц болсон Нано Хувцсыг өмсөөд Солонгосын хойг дээр өрнөж буй учир битүүлэг явдлын зангилааг тайлахаар багийнхны хамтаар явдаг юм. Гэтэл тэнд нь санаанд оромгүй гайхалтай хийгээд аймшигтай зүйлтэй учирсан нь арлын гүнд өнөд удаан жилийн туршид хадгалагдсан харийн организмууд дахин сэргэж хүрээлэн буй орчны амьд бодьгал бүхнийг ангуучилж эхэлсэн байлаа. Гайхалтай хувцасныхаа тусламжтайгаар та өөрийн хурд, хүчийг үнэмлэхүй хэмжээгээр нэмж, нано хувцсыг бамбай болгон ашиглаж, Халк шиг өндөрт үсэрч, мөн үл үзэгдэгч хий үзэгдэл болон хувилж чадна.

Posted by Lantadata Wednesday, 13 April 2011 0 comments READ FULL POST