Recent Posts

http://www.ripten.com/wp-content/uploads/2011/02/crysis2.jpg

  • Гарсан огноо: 2011 - 03 - 22
  • Бүтээгч: CryteK
  • Үйлдвэрлэгч : EA
  • Genre : Shooter
  • Насны ангилал: 16+
  • IGN-ээс : N/A
  • Хэмжээ: 9GB орчим
  • Платформ: PC, Xbox 360, PS3
  • Engine : CryEngine 3
  • Mode : Single + Multiplayer
  • Татах холбоосууд: Одоогоор ороогүй байна
  • Вэб хуудас: Зочлох
За өнөөдөр тоглоомын ертөнцийн хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг болсон CryteK-ийн авъяаслаг залуусын ээлжит нэгэн шинэ бүтээл болох Crysis 2 дэлхий дахинд нээлтээ хийж байгаа билээ. Мэдээжийн хэрэг шервудын бус виртуаль ертөнцийн Робин Гудууд болоод Робин Гуд болохыг хүсэгчид хэрхэн гараа хумхиад зүгээр суух билээ. Тоглоом нь интернэт цацагдаад зогсохгүй үнэн худал нь үл мэдэгдэх янзан бүрийн crack-ууд эхнээсээ авахуулаад гараад эхэлжээ.
Crysis - Энэ бол сүүлийн үед бүтээгдсэн тоглоомуудын дундаас хамгийн шинжлэх ухаанч бүтээлүүдийн нэг нь болсон гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Ялангуяа нано технологийг хэн бүхэнд хамгийн ойлгомжтойгоор, хамгийн гайхалтайгаар харуулж чадсан уг тоглоом дээр тоглогч та асар өндөр үнээр бүтээгдсэн Нэгдсэн Улсын цэрэг армийн нууц болсон Нано Хувцсыг өмсөөд Солонгосын хойг дээр өрнөж буй учир битүүлэг явдлын зангилааг тайлахаар багийнхны хамтаар явдаг юм. Гэтэл тэнд нь санаанд оромгүй гайхалтай хийгээд аймшигтай зүйлтэй учирсан нь арлын гүнд өнөд удаан жилийн туршид хадгалагдсан харийн организмууд дахин сэргэж хүрээлэн буй орчны амьд бодьгал бүхнийг ангуучилж эхэлсэн байлаа. Гайхалтай хувцасныхаа тусламжтайгаар та өөрийн хурд, хүчийг үнэмлэхүй хэмжээгээр нэмж, нано хувцсыг бамбай болгон ашиглаж, Халк шиг өндөрт үсэрч, мөн үл үзэгдэгч хий үзэгдэл болон хувилж чадна.

crysis_2_1__by_khuslen

Харин одоо энэхүү тоглоомын маань хоёрдугаар анги нь гарч байгаа бөгөөд гарцаагүй 2011 оны хамгийн шилдэг тоглоомуудын нэг нь болох нь дамжиггүйэ. Энэ удаад үйл явдал 2024 он буюу тоглоомын эхний ангиас хойш 3 жилийн дараа өрнөх бөгөөд NanoSuit 2 загварын дэвшилтэт өмсгөлөөр гангарсан та гайхалтай Нью Йорк хотыг ширэнгэн ой шиг болгосон харийн араатнуудын эсрэг тулалдах болно. CryEngine 3-ыг ашиглаж Crytek-ийн авъяаслаг залуусын хийж байгаа уг тоглоомыг Electronic Arts үйлдвэрлэн гаргах бөгөөд өөрсдийн энэхүү тоглоомыг ёстой л нэг эрх чөлөөний билэг тэмдэг болох юм хэмээн тунхаглажээ. Зэвсгийн сонголт, дайн тулаан, дайснууд гээд л бүх зүйл нь чөлөөтэй байх ажээ, мэдээжийн хэрэг гол даалгавраа дарааллын дагуу биелүүлэлгүй яахав, гэхдээ яаж гэдэг нь таны дур байх нь. Хотод тулалдах тул мэдээжийн хэрэг мааш олон зүйл нэмэгдсэн гэнэлээ, шалнаас таазруу, таазнаас шалруу шилжих хөдөлгөөн хүртэл бий гэнэдээ хө.
nano_suite_2_by_khuslen
Мөн тоглоомд шинээр нэмэгдсэн зүйлсийн тухайд дурьдвал тоглогч та хоёр янзын модыг сонгож тоглох боломжтой юм байна. Эхнийх нь Hunting Mode бөгөөд та Stealth буюу нууцаар даалгавар биелүүлж, дайснуудаа чимээгүйхэн устгах бол харин нөгөө нэг сонголт нь Tank Mode буюу өөрөөр хэлбэл хурд хүчний гайхамшгийг үзүүлэх боломжтой аж. Мөн өмнөх анги дээрээ гардаг тусгай чадварууд бүгдээр хэвээр байгаа бөгөөд илүү боловсронгуй илүү нарийн болжээ. Энэ чинь NanoSuit 2.0 загвар шүүдээ. Бас бүхий л тоглолтын туршид та өөрийн чадварыг болоод өмсгөл зэрэг олон зүйлсийг upgrade хийх буюу сайжруулан шинэчилэх боломжтой. Мөн дэлгэцэн дээр тань гарч ирэх хурд хүч болоод амины заалт нь урьдынхаас огт өөр шийдлээр хийгдсэн бөгөөд яг л танд дуулганы дотор талаас балгас болсон Нью Йорк хотыг харж буй мэт сэтгэгдлийг төрүүлэх болно.
crysis_2_2__by_khuslen











Бүхэл бүтэн Нью Йорк хотод тоглоомын үйл явдал өрнөнө гэж хэлсэн шүүдээ, тийм болохоор тоглогч таныг маш том орон зай хүлээж байна. Мөн энэхүү тоглоом нь Crytek хамт олны зүгээс гаргаж байсан Crysis, Crysis : WarHead, FarCry 2-ын дараа хийж байгаа дөрөвдэх бүтээл бөгөөд өөрсдийн Cry хөдөлгүүрийг улам бүр боловсронгуй болгож CryENGINE 3-ыг бүтээсэн аж. Илүү бодитой AI буюу хиймэл оюун ухаан, динамик хамгаалалтын болон нуугдах систем, илүү бодит гэрэл сүүдрийн хугарал, физик биетүүдийн яг л амьдрал дээрх шиг хөдөлгөөн, жинхэнэ мэт нүүр царайны хувирал, энэ бүхний цаанаас шууд харагдах сэтгэл хөдлөл гээд л мааш олон давуу талыг өөртөө багтаажээ. Ийм болоод ч тэр үү тоглоомын шаардагдах үзүүлэлт нь тун өндөр байх аж. Энэ бүхэнд бүтээгчдийн зүгээс хариу болгож "Бидний тоглоомыг жинхэнэ утгаар нь тоглъё гэвэл сайн чанарын машинтай байж л бүрэн утгаар нь мэдэрнэ шүүдэ" гэсэн хариултыг өгсөн байна.
GDC 2010 дээр толилуулсан CryENGINE 3-ын танилцуулга
                                  
CryENGINE 2 болон 3-ын хоорондох харьцуулалт
            
Үзүүлэлт: (Minimum)
  • Operating system: Windows XP, Vista or Windows 7, with the latest Service Pack
  • Processor: Intel Core 2 Duo at 2Ghz, or AMD Athlon 64 x2 2Ghz, болон түүнээс дээш
  • Memory: 2GB (Vista requires 3GB)
  • Hard disk space: 9GB
  • Video: Nvidia 8800GT with 512MB RAM, ATI 3850HD with 512MB RAM, мөн түүнээс дээш
  • Sound: DirectX Compatible Sound Card
  • DirectX: 9.0c
  • Windows-д зориулсан Microsoft Xbox 360 удирдлагаар тоглох боломжтой.
  • Тоглоомыг суулгасны дараагаар болон эхлүүлэхийн өмнө интернетээр баталгаажуулалт хийнэ.
Screenshot:
crysis_2_screenshot_1_by_khuslencrysis_2_screenshot_2_by_khuslencrysis_2_screenshot_3_by_khuslencrysis_2_screenshot_4_by_khuslen
...
ТАТАХ
За хүмүүсээ жаахан удаж оруулсандаа хүлцэл өчий.... Манай интэрнет хөтөч маань болохгүй байсан болхоор чадсангүэ. Уг нь өчигдөр орох байсан боловч амжисангүй өнөө шөнөдөө эсвэл маргааш өглөөгүүр дөөги дээр орох болноо..... Крак нь дотроо байгаа шүү.........  
Заааа ажил төрөл хийх ёстой хүмүүс ажилгүй үедээ тоглохыг зөвлөж байна....... Тэгэхгүй бол ажил төрлөө хүртэл мартаад тоглочихоор болсон байна..... Зураглал энээ тэрээ үнэхээр гайхалтай аааааааааа гээл дуу алдмаар..... Заза өөрсдөө тоглоод үзнэ биз.......
 [Z]a[W]k[A]
File.mn
http://file.mn/share.php?code=1103259891
Файл.мн дээрх 30, 31-р партийг бүүр тоглоомоо шинээр дахиад рарлаад оруулсан тиймээс 100% ажиллаж байгаа. Бас Дөөгий-г шалгасан...
FILE.MN-ын 30-р парт
http://share.duugi.com/j1xs8yqhzamc/CRYSIS2_by_ZaWkA_Gamez.mn.part30.rar.html
31-р парт http://share.duugi.com/zawkaa/m4ee1uwc5a8q


Duugi
http://share.duugi.com/zawkaa/jjbtg8uzddu9
http://share.duugi.com/zawkaa/vwzdryfbhep4
http://share.duugi.com/zawkaa/vctakxwz97n0
http://share.duugi.com/zawkaa/dvk9zsnw3422
http://share.duugi.com/zawkaa/z71n41v2sc1p
http://share.duugi.com/zawkaa/48cmbu05q9c8
http://share.duugi.com/zawkaa/nkdwnnjnyx7c
http://share.duugi.com/zawkaa/0b8qe1eo5i0l
http://share.duugi.com/zawkaa/e6t1bki4vykh
http://share.duugi.com/zawkaa/j4pnv06jlfq4
http://share.duugi.com/zawkaa/c00g6fh566ia
http://share.duugi.com/zawkaa/hskx63aiq8s6
http://share.duugi.com/zawkaa/p4r5pnkeym6o
http://share.duugi.com/zawkaa/7axiq0d7y8lj'
+ Crack
http://share.gogo.mn/N3CC00jJoS5611301082197/Crysis 2 Crack.rar



Posted by Lantadata Wednesday, 13 April 2011

0 comments

Post a Comment